
Фэйсбүүк дэх Дорноговь аймгийн бүлэг 2011 оны 7-р сард албан ёсоор нээгдсэн бөгөөд одоо байдлаар 976 гишүүнтэй болоод байна. Удахгүй 1000 гишүүнтэй томхон бүлгийн нэг болох юм.
Дорноговь аймгийн бүлэг нь нилээд идэвхтэй бүлэг юм. Орон нутгийн мэдээ мэдээллийг дэлхий даяар байгаа нийт Дорноговьчууддаа цаг алдалгүй хүргэдэг. Харин тус бүлгийн админууд 2012 ондоо Хамтдаа олныг хамарсан бүтээлч ажлуудыг хийхийг уриалж, нутаг нэгтэн залуусын саналыг нэгтгэж байна. Нүдэнд харагдахуйц бүтээлч ажлуудыг бүгдээрээ өрнүүлцгээе. Та ямар саналтай байна? Харин Дорноговийн фэйсбүүкчидийн саналыг харахад юуны түрүүн 1000дахь гишүүний уулзалтыг хийж, нутгийнхаа залуусын саналыг сонсч нэгтэхийг хүсч байгаа бөгөөд мөн Бүх нийтээрээ Мод зүлэг тарих, Хаалган уул руу Үүргэвчтэй, явган аялал хийх, Аймгийн төвийнхөө хогийг түүх, Сайн үйлсийн ажил өрнүүлэх, Дорноговь аймгийн бүх нийтийн спортын урлагийн спартикадыг зохион байгуулах зэрэг саналуудыг гаргажээ.
Төрөлх нутгийнхаа төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэцгээе.

Та бүхэн Фэйсбүүк хэрэглэдэг бол ШУУД ЭНД даран өгнө үү. Мөн энд сэтгэгдэл үлдээнэ үү.
Сэтгэгдлүүд:







