You are here:: Мэдээлэл Урлаг спорт
 
 

Соёл урлаг

Замын-Үүд суманд “Монголжингоо бүсгүй”, “Халхын сайхан эр-2012” тэмцээн боллоо.

2012 оны 4-р сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёлын төвд Монгол улсын засгийн газраас “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан, өрхийн гишүүдийг идэвхжүүлэн хөгжүүлэх зорилгоор Замын-Үүд сумын Эрдэм ухаан, гоо үзэсгэлэн хосолсон, бусдыг манлайлах чадвартай шилдэг эмэгтэй, эрэгтэйчүүдийг шалгаруулах зорилгоор “Монголжингоо бүсгүй”, “Халхын сайхан эр-2012” тэмцээнийг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

"Дорноговийн залуус" дууны шүлгийн уралдаан зарлаж байна.

Эрхэм фэйсбүүкийн найзууд та бүхэндээ Дорноговь нутгийн залуусын сүлд дууг хамтдаа туурвих боломжийг олгож байна.

Дэлгэрэнгүй

Б.Сарантуяа “Тал нутгийн дуу”-г дуулжээ

Яруу найрагч Жалбуугийн Дансранжавын шүлэг, хөгжмийн зохиолч Цэндийн Жагдалын ая “Тал нутгийн дуу”-г тус аймгийн Эрдэнэ сумын тэр үеийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Нарийн бичгийн дарга, Улсын тэргүүний уран сайханч Ухнаа анх 1960-аад оны үед дуулж, Бүх цэргийн Дуу, Бүжгийн чуулгын дуучин, Өргөн сумын харьяат Дорждэрэм Монголын Радиогийн Алтан фондод бичүүлж үлдээсэн түүхтэй. Арваад жилийн өмнө Дорноговь аймгийн ИТХ-аас уг дууг аймгийнхаа Сүлд дуу болгон баталж, Хийморийн овоогоо түшүүлэн чулуун дээр сийлэн гэрэлт хөшөөнд мөнхөлжээ.

Дэлгэрэнгүй

Дорноговийн залуус Фэйсбүүкт тун удахгүй 1000-уулаа болно.

Фэйсбүүк дэх Дорноговь аймгийн бүлэг 2011 оны 7-р сард албан ёсоор нээгдсэн бөгөөд одоо байдлаар 976 гишүүнтэй болоод байна. Удахгүй 1000 гишүүнтэй томхон бүлгийн нэг болох юм.

Дэлгэрэнгүй

"Монгол тэмээ-2012" наадам Сайншанд хотноо болно

Дорноговьчууд их говийнхоо ард түмний бахархал амьжиргаа аж ахуйнх нь ганц түшиг болсон тэмээгээ дээдлэн их удмын санг нь залгамжлуулах, өсгөх үүднээс 2 жилд нэг удаа "Тэмээний баяр"-ыг уламжлал болгон зохион явуулдаг билээ.

Дэлгэрэнгүй

Хуудас 3-с 1

 
 
 
 
left direction
right direction
Дорноговь аймаг дахь ХАҮТанхим
“ Гайхамшигт тун“ ХХК