You are here:: Мэдээлэл Нийгэм эдийн засаг Монголын эмэгтэйчүүдийн сангаас Сайншанд, Замын-Үүд суманд сургалт явууллаа.
 
 

Монголын эмэгтэйчүүдийн сангаас Сайншанд, Замын-Үүд суманд сургалт явууллаа.

Монголын эмэгтэйчүүдийн сан, Дорноговь аймгийн “Манлайлагч иргэд” ТББ-аас хамтран “Орон нутгийн эмэгтэйчүүдийн улс төрийн чадавхийг нэмэгдүүлэх нь” сургалтыг Замын-Үүдийн суманд 2012 оны 1-р сарын 21, 22-нд ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгууллаа. Тус сургалтыг Хууль ба хүний эрхийн төвийн тэргүүн Б.Цэнд-Аюуш, Улс төр судлаач Ч.Базар нар урилгаар ирэн заасан юм.

Сургалтыг Хүний эрх, хүний эрхэд суурилсан аргазүй, эрх мэдэл ба эрх мэдлийн хуваарилалт, Эцгийн эрхт ёс ба жендэрийн стереотит, Шинэ манлайлал, Хувийн харилцааны технологи, эмэгтэй улс төрчдий имиж, эмэгтэйчүүдийн үнэлэмжид нөлөөлөх асуудлууд, сонгуулийн стратеги, тактик зэрэг сэдвүүдээр явуулсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, багш, эмч, төмөр замын албан хаагч, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 30 орчим хүн хамрагдсан.

Яг үүнтэй ижил сургалт Сайншанд хотноо 2012 оны 1-р сарын 6,7-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газрын Хурлын танхимд болсон юм. Сайншанд хотноо болсон сургалтанд мөн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, эмч, багш зэрэг 30 орчим хүн хамрагдсан юм.

Замын-Үүд суманд болсон сургалтын үеэр “Манлайлагч иргэд” ТББ-ын тэргүүн Ш.Алтансүх сургалтанд хүрэлцэн ирсэн хүмүүст өөрийн “Манлайлагч иргэд” ТББ-аа танилцуулан, хийсэн ажлууд болон цаашид хийх ажлаа танилцуулсан бөгөөд “Манлайлагч иргэд” ТББ-ын салбарыг тус суманд байгуулахаар болсонд төлөөлөгчид ихэд баяртай байсан билээ.
Замын-Үүд сумын хувьд Дорноговь аймгийн зүүн өмнөд хэсэгт оршдог, Хүн ам нь 13800, Засаг захиргааны ... багтай. Монгол улсын байнгын ажиллагаатай, хамгийн том боомт юм. Сүүлийн жилүүдэд шилжин ирэгсэд тоо ихээр нэмэгдэж, энд маш олон асуудлууд бий болоод байгаа юм. Эмэгтэй жолооч нар Эрээн хот-Замын-Үүдийн хооронд хүн зөөн амжиргаагаа залгуулдаг билээ. Тэдэнд мөн тулгарсан асуудлууд байдаг. Түүнийг хэрхэн шийдвэрлэх боломж байгаа талаар сургалтын дараа харилцан ярилцсан юм.
Цаашид энэ мэт хүний амьдралд зайлшгүй хэрэгтэй сургалтуудыг Сайншанд, Замын-Үүд суманд төдийгүй аймгийнхаа бүх сумдад зохион байгуулна гэдгийг ТББ-ын тэргүүн маань хэлж байсан юм.

Сайншанд хотод болсон сургалтын зургууд

эх сурвалж: www.dornogobi.com

Сэтгэгдлүүд:

 
 
 
 
left direction
right direction
Дорноговь аймаг дахь ХАҮТанхим
“ Гайхамшигт тун“ ХХК