You are here:: Мэдээлэл Боловсрол, эрүүл мэнд Дорноговь аймгийн хүүхдийн төлөө хэлтэс
 
 

Дорноговь аймгийн хүүхдийн төлөө хэлтэс

Дорноговь аймгийн "Хүүхдийн Ордон"-ы барилгын засварын ажил дуусч 2011 оны 12 сарын 20-нд нээлтээ хийсэн билээ. Хүүхдийн төлөө хэлтсээс 2012 оныг “Гэр бүл дэх хүүхдийн оролцоог дэмжих” жил болгон зарлаж байгаатай холбогдуулан олон үйл ажиллагааг хүүхэд, эцэг эхчүүдийн дунд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ жилийн ажлаа уламжлал болгон зохион байгуулдаг уралдаан тэмцээнүүдийн нэг “Цодгор хүү” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн, Гэр бүл дэх хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалт, лекцийг зохион байгуулснаар эхэлж байна. Дараах ажлуудыг танилцуулж байна.

Энэ жил хүүхэд багачуудын дунд зохион байгуулагдах уралдаан тэмцээний хуваарь

Тэмцээн уралдааны нэр Хугацаа
1 “Цодгор хүү “ өсвөрийн шатарчдын тэмцээн 01.13-14
2 “Шувуухай” цэнгээнт бүжгийн уралдааны шалгаруулалт 02.09
3 “Би Монголоороо гоёдог” уралдаант нэвтрүүлэг 02.17
4 “Говийн  нутгийн дэг” цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хамтлаг бүжгийн тэмцээн 03.02
5 “Би эстрадын дуучин” наадмын шалгаруулалт 03.16
6 “Дагаад дуулаарай” гоцлол дуучдын уралдаан 03.17
7 “Хүрэл тулга” өсвөрийн яруу найрагчдын тэмцээн 03.23
8 “Бидний нүдээр” хошин шогийн жүжигчилсэн тоглолтын уралдаан 04.01
9 “Speaker” уран илтгэлийн тэмцээн 04.20
10 “Хүүхдийн ертөнц-2012” уран зургийн уралдааны шалгаруулалт 03.01-05.01
11 “Бидний бүтээл” дүрслэх урлагийн уралдаанд 01.01-05.01
12 Хөнгөн атлетикийн спортын наадам 10.06-07

“ЦОДГОР ХҮҮ-2012” ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Дорноговь аймгийн хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлах, тэдний авьяас чадвар, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж шатрын шилдэг сурагчдыг бэлтгэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цодгор хүү” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээний 2012 оны 01 сарын 14-15-ны өдрүүдэд аймгийн Хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 8 сумын 11 сургуулийн 90-ээд хүүхэл хамрагдсан өргөн хүрээтэй тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд Дэлгэрэх, Сайхандулаан, Айраг, Замын-Үүд, Зүүнбаян зэрэг сумдаас баг тамирчид оролцлоо. Уг тэмцээнийг аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс, Биеийн тамир спортын газар, Данзанравжаа музей гэх байгууллагууд хамтран зохион байгуулсан. Ерөнхий шүүгчээр БТСГ-ын шатрын дугуйлангийн багш Бадамдорж, шатрын спортын 1-р зэрэгтэй тамирчин Одгэрэл, Баттүвшин нар шүүн явууллаа.

3-5 насны ангилалд:
1.Сайншанд 2-р сургуулийн сурагч Н.Отгонболд
2.Сайншанд 1-р сургуулийн сурагч Э.Маргадгуа
3.Сайншанд 1-р сургуулийн сурагч Ц.Батсуурь

8-9 насны эрэгтэй ангилалд:
1.Сайншанд 2-р сургуулийн сурагч Э.Мөнхбаяр
2.Замын-үүд сумын ЕБС-ийн сурагч Н.Өсөхбаяр
3.Сайншанд 2-р сургуулийн сурагч Д.Баярбаясгалан

8-9  насны эмэгтэй ангилалд:
1.Сайншанд 1-р сургуулийн сурагч Э.Сансармаа
2.Замын-үүд сумын ЕБС-ийн сурагч О.Нандин-Эрдэнэ
3.Сайншанд 1-р сургуулийн сурагч Э.Энхмаа

10-11 насны эрэгтэй ангилалд:
1.Дэлгэрэх сумын ЕБС-ын сурагч Б.Ганчөдөр
2.Дэлгэрэх сумын ЕБС-ын сурагч Б.Чинзүрх
3.Сайншанд 2-р сургуулийн сурагч М.Гэрэлт-Од

10-11  насны эмэгтэй ангилалд:
1.Сайншанд 1-р сургуулийн сурагч Х.Мичидмаа
2.Айраг сумын ЕБС-ийн сурагч О.Ариунцэцэг
3.Сайншанд 3-р сургуулийн сурагч А.Сэндмаа

Ангилал бүрийн тэргүүн байрыг эзэлсэн өсвөрийн шатарчид 02 сарын 08-09-ны өдрүүдэд МХО-нд зохион байгуулагддаг улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.


“ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” СЭДЭВТ  СУРГАЛТ, ЛЕКЦ БОЛЛОО

Дорноговь аймгийн Хүүхдийн Төлөө Хэлтсээс 2012 оны 01 сарын 19-20-ны өдрүүдэд “Хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалт, лекцийг зохион байгууллаа. Гэр бүлд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, эцэг эхчүүдийн хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх хандлагад нөлөөлөх сургагч багш нарыг бэлдэх зорилгоор зохион байгуулагдсан  энэхүү сургалтанд Төрийн болон хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн эцэг эхийн төлөөлөл 25  ажилтан, албан хаагчид хамрагдлаа.
Цаашлаад сургалтанд хамрагдсан 25 эцэг, эхчүүд маань Дорноговь аймгийн Эцэг эхийн зөвлөлийг байгуулан, Хүүхдийн төлөө хэлтэстэй хамтран “Хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалт болон гэр бүлд чиглэсэн бусад сургалт, өдөрлөгийг албан газар, аж ахуй нэгж, аймгийн эцэг эхчүүдэд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ удаагийн сургалтыг Японы Хүүхдийг Ивээх Сангийн сургагч багш Э.Дуламсүрэн удирдан явууллаа.
Сургалтанд оролцогчдын санал асуулгаар сургалтаас авсан мэдлэг 98.5% буюу хангалттай үр дүнтэй гэж дүгнэгсэн байна. Мөн 1-р сарын 19-нд ”Хүмүүжлийн эерэг арга”сэдвээр лекц зохион байгуулж 600 гаруй эцэг эхчүүдийг хамрууллаа.

Dornogobi.com

ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЦЭНГЭЭНТ  БҮЖГИЙН  “ШУВУУХАЙ-2012” НААДАМ БОЛНО

Цэцэрлэгээс 5 настангуудаас бүрдсэн 1 хамтлаг оролцох бөгөөд хүүхдийн тоо 12 хүртэл байна. Удирдамжийн дагуу 02 сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч аймгийн “Монгол тэмээ-2012” тэмээний наадам энэ өдрүүдэд зохиогдож, “Цагаан сар нэг цэгийн худалдаа” үзэсгэлэн худалдаа "Хүүхдийн ордон"-д болох тул “Шувуухай-2012” наадмын хугацааг өөрчилж, 02 сарын 09-ны өдөр зохион байгуулагдахаар шийдвэрлэлээ.

Бага насны хүүхдүүдэд бүжгийн урлагаар дамжуулан хөдөлгөөний эвсэл суулгаж, авьяас чадварыг нээн хөгжүүлж, урлагийн боловсролтой иргэн бэлтгэх зорилгоор цэцэрлэгийн насны хүүхдүүдийн цэнгээнт бүжгийн “Шувуухай-2012” наадмын 1-р шатны шалгаруулалт 2012 оны 02 сарын 09-ны 14:00 цагаас аймгийн Хүүхдийн ордонд зохион байгуулагдана. 
Уг наадмыг улсын хэмжээнд 19 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн шалгаруулалтанд "Тэргүүн байр" эзэлсэн хамтлаг улсын уралдаанд оролцоно. Наадам нь Латин болон Стандарт бүжиг гэсэн төрлөөр хамтлаг хэлбэрээр явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 02522-22738( удахгүй 7052-2738 болно) дугаараас лавлана уу.

Тэмцээн уралдааны нэр

Хугацаа

1

“Цодгор хүү “ өсвөрийн шатарчдын тэмцээн

01.13-14

2

“Шувуухай” цэнгээнт бүжгийн уралдаанны шалгаруулалт

02.9

3

“Би Монголоороо гоёдог” уралдаант нэвтрүүлэг

02.17

4

“Говийн нутгийн дэг” цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хамтлаг бүжгийн тэмцээн

03.02

5

“Би эстрадын дуучин” наадмын шалгаруулалт

03.16

6

“Дагаад дуулаарай” гоцлол дуучдын уралдаан

03.17

7

“Хүрэл тулга” өсвөрийн яруу найрагчдын тэмцээн

03.23

8

“Бидний нүдээр” хошин шогийн жүжигчилсэн тоглолтын уралдаан

04.01

9

Speaker” уран илтгэлийн тэмцээн

04.20

10

“Хүүхдийн ертөнц-2012” уран зургийн уралдааны шалгаруулалт

03.01-05.01

11

“Бидний бүтээл” дүрслэх урлагийн уралдаанд

01.01-05.01

12

Хөнгөн атлетикийн спортын наадам

10.06-07

Сэтгэгдлүүд:

 
 
 
 
left direction
right direction
Дорноговь аймаг дахь ХАҮТанхим
“ Гайхамшигт тун“ ХХК