Байрлал: Дорноговь аймаг Сайншанд сум нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 460 км, улсын өмнөд хилээс /Замын-Үүд боомт/ 220 км зайтай байрладаг. Далайн түвшнээс дээш 1000 м орчимд өргөгдсөн, говийн бүс нутаг юм. Дорноговь аймгийн нийт хүн ам нь 58 гаруй мянган хүн амтай, аймгийн төв Сайншанд суманд 21,000 хүн оршин суудаг.
Дэд бүтэц: Монгол Улсын дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн аймгуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Харилцаа, холбооны 2 суурин, үүрэн телефоны 4 оператортой.Монгол Улсын өмнөд болон хойд хилийн боомтыг холбосон төмөр зам, авто замын сүлжээнд холбогдсон. Сүүлийн жилүүдэд дэлхийн энергийн төвийг зорьсон /хамрын хийд, Сайншандаас 40 км/ гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэх нэмэгдэх болсонтой холбоотойгоор Сайншандад үйлчилгээний төвүүд ихээр байгуулагдаж байна. Уул уурхайн салбар нь аймгийн дэд бүтцэд томоохон нөлөө үзүүлж байгаа ба аймгийн хэмжээнд Цагааансуврагын Зэс-Алтны орд, Алагтолгойн нүүрсний орд зэрэг олон тооны зэс, нүүрс, жонш, алтны орд газруудтай.
Эрчим хүч: Дорноговь аймаг нь Улаанбаатар-Баганууур-Чойрын 220 кВ-ын шугамаас төвийн эрчим хүчний системд холбогддог. Уг шугам нь Улаанбаатар хотын 4 дүгээр цахилгаан станц гэсэн цорын ганц эх үүсвэрээс хангагддаг.Төслийн эрчим хүч нийлүүлэх Сайншанд дэд өртөө нь 110/35/15кВ-ын гаралтаар бусад сумдын төвийг эрчим хүчний системд холбодог. Уг эрчим хүчний системд холбогдон ажиллах 50 МВт-ын хүчин чадалтай салхин паркийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна.
Салхины нөөц: Төслийн салхины нөөцийн судалгааг 2006 оны 3 дугаар улирлаас эхлэн хийсэн. Салхины хэмжилтийг АНУ-ын NRG systems фирмийн 20 метрийн өндөртэй станцаар хийсэн. Хэмжилтээр үр дүнг харуулав.
Салхины дундаж хурд: 8,1м/с
Хуйлралт: 8,9 %
50 МВт хүчин чадалтай
110 кВ-ын 6 км-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам байгуулж, Сайншандын дэд станцад холбогдоно.
Газар эзэмших гэрчилгээг 230,8 Га талбай
Жилд түгээх эрчим хүчний хэмжээ 176,1 GWh
Жилд 173,965 тонн CO2 ялгаруулалт бууруулна
Төслийн үргэлжлэх хугацаа 20 жил
Эх сурвалж: http://myagmardorj.miniih.com/index.php//home/post/4
Сэтгэгдлүүд:







