Дорноговьчууд тун удахгүй Улаанбаатар хотод баригдаад байгаа "City toilet"-ийн жижиг хувилбар тохилог, дулаан нийтийн бие засах газартай болох гэж байна. Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны үндсэн чиглэлд тохилог Нийтийн бие засах газрыг байгуулахаар болжээ.
Эхний ээлжинд хүн ам ихээр төвлөрсөн Сайншанд, Замын-Үүд суманд байгуулах тус тус нэгийг байгуулах бөгөөд хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргахаар болсон байна. Сайншанд сумын хувьд 1-р багийн нутаг дэвсгэрт Биеийн тамир Спорт хорооны урд талд барих бол Замын-Үүд суманд одоогоор барих газрыг сонгоогүй байна. Сайншандад баригдах Нийтийн бие засах газрын барилгын ажил энэ хавраас эхлэх юм байна.
Мэдээллийг: Д.Мөнхцогт/www.dornogobi.com/



Материалыг ЗДТГ-ын "Олон нийттэй харилцах албан"-аас авч ашиглав.
Сэтгэгдлүүд:







