You are here:: Home
 
 

Танктай овоо

Sample Image

Сайншанд хотын залуусын очих дуртай, чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газрын нэг бол яалт ч үгүй ТАНКТАЙ ОВОО билээ. Ар Шанд, Өвөр Шанд хотын дунд нь байрлах энэхүү Танктай овоо Дэлхийн 2-р дайнд Дорноговьчууд оролцсон гэдгийг илтгэх гээд Сайншандад энэхүү танкийг энд байрлуулсан гэдэг. Одоо бол энэ овоо Ар, өвөр Сайншандыг дээрээс нь шууд харж болох боломжтой гэсэн утгаараа гадна дотны бүх хүмүүсийн ирэх дуртай газрын нэг болсон байна. Өнөө үед залуус хос хосоороо уулзаж, зуны халуун үед сэрүүцэн, Задгай паб ажиллуулан Шорлог, айраг зардаг ёстой л Амралт зугаацлын газар болжээ. Харин сайн мэдээ дуулгахад Удахгүй Танктай овоо хажууханд байдаг Ангалыг явган хүний гүүрээр холбож, Хоёр талд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Нэг талд нь Данзанваанчиг баатрын хөшөөг хүрэлдэж хийх юм гэнэ.

Сэтгэгдлүүд:

 
 
 
 
left direction
right direction
Дорноговь аймаг дахь ХАҮТанхим
“ Гайхамшигт тун“ ХХК