You are here:: Байгууллага Төрийн байгууллага "Иргэдийн хөгжил төв"
 
 

"Иргэдийн хөгжил төв"

"Иргэдийн хөгжил төв" нь Аймгийн засаг даргын "Шинэ Дорноговь" хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Дорноговь хөгжлийн сан”, Францын "Коже говь" компаний хөрөнгө оруулалтаар 2009 оны 12-р сарын 21-ний өдөр байгуулагджээ. Иргэдийн хөгжил төв-Интернэт  танхим нь 2 ээлжээр, бямба гаригт ажлын 8 цагаар  ажиллаж, иргэд, уншигчдад дараах үйлчилгээг үзүүлдэг.

•    Интернэт танхимын үйлчилгээ
•    Цахим болон электрон номын сангийн үйлчилгээ
•    DVD,CV, Bидео, цахим хэлбэрээр ном, эх зохиол, хүүхдийн ном, үлгэр, дуу, шүлэг, Дэлхийн урлагийн түүх, Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолууд, Равжаагийн зохиол бүтээлүүд, Монгол хэлний тайлбар толь зэрэг бусад олон мэдээллийг унших, сонсох, үзэх үйлчилгээ
•    Лавлагаа-мэдээллийн  үйлчилгээ
•    Хуулийн цахим сангийн үйлчилгээ
•    Аймгийн “Ялалт” сонины 1950-1990 оны бүх дугаарууд болон монгол, орос хуучин сонин, сэтгүүлүүдийн үйлчилгээ
•    Орон нутгийн ном зүйн үйлчилгээ
•    Англи хэл, компьютер, эрүүл мэнд-эрүүл ахуй, байгаль хамгаалал, бизнес, боловсрол, зан заншил зэрэг  төрлийн  бүрийн сургалтууд...гэх мэт


Интернэт  1 цаг нь 300 төгрөг, хэвлэх-100 төгрөг(хуудас нь), сканнер-400 төг

Хаяг: Дорноговь аймаг, Сайншанд сум, Нийтийн номын сан, 1-р давхар, "Иргэдийн хөгжил төв"    Утас: 01522-22406


Сэтгэгдлүүд:

 
 
 
 
left direction
right direction
Дорноговь аймаг дахь ХАҮТанхим
“ Гайхамшигт тун“ ХХК